Уул уурхай
Turquoise Hill Resources-ийн ханш долоо хоногт 10 хувиар өслөө
2015-11-04 09:59
Оюу толгойн далд уурхайн санхүүжилтыг 11 сарын эцсээр босгохоор ажиллаж байгаа, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн форум эхэлсэн зэрэг нь хөрөнгийн зах зээлд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу хэрэгжинэ гэсэн хүлээлтийг бий болгосноор хувьцааны ханш долоо хоногийн хугацаанд 2.64 ам.доллараас 2.94 ам.долларт 11.3 хувиар өсөөд байна. Дээрхээс гадна 11 сарын тавны өдөрт компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа зарлана.
Энэ оны хавар далд уурхайн гэрээг байгуулна гэсэн ерөнхий сайдын мэдэгдлийн дараа сар хагасын хугацаанд 3.21 ам.доллараас 4.51 ам.долларт хүрч 39 хувиар өссөн
байна.
Хувьцааны ханшийн хөдөлгөөн
.
Эх сурвалж: Гаули ҮЦК