Өнөөдрийн чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
Өнөөдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлнэ. Чуулганаар дараах хуулийн төслүүдийг авч хэлэлцэнэ. Үүнд:
- "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл
- МУ-ын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Монгол улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
- Монгол улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд
- Монгол улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр"-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төсөл
-Монгол улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт"-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
- "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл