Нийгэм

'Монгол Брэнд АСЕМ 2016' үзэсгэлэн болно

Bolor Rose
2015-11-05 03:36

'Монгол Брэнд АСЕМ 2016' үзэсгэлэн энэ сарын 6-аас 9-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд болно. Үзэсгэлэнг АСЕМ-ын уулзалтыг угтан зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтын үеэр  бүх төрлийн үйлчилгээг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бэлтгэх, дотоодын бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, сав баглаа боодол нь олон улсын төвшинд хүрснийг сурталчлах зорилготой ажээ. Үзэсгэлэнд бүх салбарын 120 гаруй үйлдвэрлэгчид оролцох юм байна.