Дэлхийд

Их Британийн Конвентри их сургуулийн ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Bolor Rose
2015-11-05 07:22

Бид оюутан залуустаа зориулан ОУ-д зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг цувралаар орчуулан хүргэж байгаа билээ. Энэ удаад инженер, байгаль орчин, нягтлан бодох чиглэлээр гадаадад сурах сонирхолтой, мөн мэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй залуустаа Их Британийн Конвентри их сургуулийн ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгож байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг тус сургуулиас жил бүр уламжлал болгон зарладаг бөгөөд эдийн засгийн орлого багатай, хөгжиж буй орнуудын оюутнуудыг хамруулдаг ажээ. Тэтгэлэгт хамрагдсан бакалаврын оюутнуудад жил бүр 4,500 фунт, харин мэргэжлээ дээшлүүлэхээр сурч байгаа оюутнуудад жил бүр 3,000 фунтийн тэтгэлэг олгох юм байна. 

Тэтгэлэгт тавигдах шалгуур:  

-Эдийн засгийн орлого багатай, дорой буурай орнуудын иргэн байх 

- Ковентри их сургуульд суралцах өргөдөл гаргаж бүртгүүлсэн байх 

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015.11.07  

Өргөдөл гаргахдаа: Та Ковентри их сургуульд инженер, байгаль орчин, компьютерийн чиглэлээр суралцсаны дараа тус салбартаа ямар хувь нэмэр оруулах талаараа 500 үгтэй эссе бичиж өргөдлийн хамт http://www.coventry.ac.uk/study-at-coventry/postgraduate-study/your-next-step/course-fees-and-paying/ferguson-trust-scholarships/ хуудсанд онлайнаар илгээх юм байна.