Улсын их хурал
2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд яамдын сайд нарын зардлыг хэдэн төгрөгөөр тусгасан бэ
2015-11-05 10:35
Энэ долоо хоногт Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох байнгын хороодоор авч хэлэлцэж байгаа билээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,642.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 24.6 хувь), нийт зарлагыг 7,722.8 тэрбум төгрөг (ДНБ-ий 28.6 хувь), байхаар тус тус тооцож нэгдсэн төсөвт тусгасан байна.
2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан яамдын сайд нарт захиран зарцуулах урсгал зарлагын төсвийн хэмжээг доорх графикт харууллаа. Төсвийн захиран зарцуулах мөнгөний хэмжээнээс харвал Сангийн сайдад хамгийн их буюу 3 тэрбум 132 сая төгрөг урсгал зардал байхаар тооцож төсөвт тусгасан
бол түүний дараагаар БСШУЯ-ны сайдад 1 тэрбум 176 сая төгрөг байхаар төсөвт тусгасан байна.