Нийгэм

'Монголын эрсдэлийн удирдлагын форум-2015' болно

Bolor Rose
2015-11-06 01:30

'Монголын эрсдэлийн удирдлагын форум 2015' энэ сарын 11-нд Туушин зочид буудалд болно. Форум нь Монгол улсын хэмжээнд эрсдэлийн чиглэлээр зохион байгуулагддаг хамгийн том чуулга уулзалт болох бөгөөд чуулганыг Монгол улсад болоод бизнесийн салбаруудад тулгараад байгаа шийдэх шаардлагатай эрсдэлүүдийн талаар мэргэжлийн байгууллага, бизнесийн салбарууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн шийдлүүдээ боловсруулах зорилготойгоор 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Энэ жилийн форумаар дараах асуудлуудыг хөндөн хэлэлцэх юм байна. Үүнд: 

- 2016 оны Макро эдийн засгийн төлөв байдал, голлон анхаарах эрсдэлүүд
- Хямралын үед бизнесийг тогтвортой үргэлжлүүлэх эрсдэлийн удирдлага
- Байгалийн гамшгийн эрсдэл, гамшгийн бэлтгэл

Та форумд оролцохыг хүсвэл  http://www.riskforum.mn/ вэб хуудас руу орж бүртгүүлэх шаардлагатай.