Нийгэм
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаа болно

2015-11-06 06:29
“Улаанбаатарт үйлдвэрлэв - 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-22-ны өдөр “Мишээл экспо” төвд болно. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн үзэсгэлэнп 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцохоор болжээ.