Нийгэм

'Энэ бол би' үзэсгэлэн өнөөдөр дуусна

Bolor Rose
2015-11-09 03:54

Тархины саажилттай хүүхдүүдийн 'Энэ бол би' үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болж байгаа билээ. Тодруулбал, Үндэсний өгөх өдрийн хүрээнд  тархины саажилттай хүүхдүүдтэй хамтран УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Энэ бол би" үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэн өнөөдөр дуусах ажээ. 

Үзэсгэлэнд тархины саажилттай хүүхдүүдийн сонирхлоороо цуглуулсан түлхүүрийн оосор, автомашины загварын цуглуулга, хөл болон амаараа зурсан зураг, шүлгийн уран бүтээлүүд тавигдаж байгаа юм. Мөн УИХ гишүүн С.Одонтуяа хүүхдүүдэд туслах зорилгоор өөрийн олон үндэстний хүүхэлдэй цуглуулгаараа оролцож байгаа юм байна. Үзэсгэлэнг тархины саажилттай хүүхдүүдийг хөдөлгөөнд сургахад туслах, эмчилгээний шинэлэг төхөөрөмж авахад шаардлагатай 12000 долларыг хандиваар цуглуулахаар зохион байгуулж байгаа билээ.