Нийгэм

Ахлах ангийн сурагчдын TEDxYouth 'Ирээдүйд үйлдвэрлэв' сэдвээр болно

Bolor Rose
2015-11-09 05:45

TED бол дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлан бүтээгчдийг цуглуулан, технологи, энтертайнмент, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, хөгжил зэрэг олон салбарт хамаарах шинэ санааг хуваалцдаг арга хэмжээ билээ. Энэ арга хэмжээг Улаанбаатар хотноо жил бүр TEDxYouth @Ulaanbaatar нэртэйгээр уламжлал болгон зохиож ахлах дунд ангийн сурагчид илтгэл тавин оролцдог юм. Энэ жилийн TEDxYouth @Ulaanbaatar арга хэмжээ “Made in the future” сэдвээр энэ сарын 15-нд Blackbox театрт зохион байгуулагдах юм байна.

Тус арга хэмжээг Улаанбаатар хотноо 4 дэхь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн TEDxYouth @Ulaanbaatar "Маргаашийг төсөөлөхүй" сэдвээр болж 300 гаруй сурагчид оролцсон байна. 

Хэрвээ тус арга хэмжээнд оролцон бүртгүүлэхийг хүсвэл  https://docs.google.com/forms/d/1kGibZ0xG0HVTSzhd5Lanl39o9XbBtxIhmtIM9zgQQdU/viewform?c=0&w=1 хаягаар анкет бөглөх юм байна.