Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн орлого, зарлагыг хэдэн төгрөгөөр тооцсон бэ?
Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг байнгын хороодын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт авч хэлэлцсэн бөгөөд маргаашийн УИХ-ын ээлжит чуулганаар батлах юм. Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс 321 сая 643 мянган төгрөг олгохоор 2016 оны төсөвт тусгасан байна.
Мөн нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсөвт 1 тэрбум 304 сая төгрөгийн шимтгэл буюу орлого төлөгдөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Аж ахуй нэгж, хувь хүн, төсөвт байгууллагууд 2016 онд хэдийн хэмжээний шимтгэл төлөхийг доорх графикаас харна уу. Нийгмийн даатгалын сангийн төсөвт орлогын дийлэнх хувийг нь ажилчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэл эзэлж байна. Тухайлбал, 2016 онд нийгмийн даатгалын санд 526,608 сая төгрөг төлөхөөр тусгажээ.
Харин 2016 оны нийгмийн даатгалын сангийн зарлагыг 1 тэрбум 705 сая байхаар тооцсон байна. Нийгмийн даатгалын сангаас ямар обьектуудад хэдийн хэмжээний зарлага гаргахаар төсвийн тухай хуульд тусгасныг доорх графикаас харна уу.
2016 оны төсвийн тухай хуулийн төслийн PDF файлыг энд хавсаргалаа.