Хууль

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна

Bolor Rose
2015-11-09 10:01

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх юм. Хэрвээ ард нийтээс санал асуулга явуулах хуулийн төсөл УИХ-ын чуулганаар батлагдах юм бол энэ сарын  26-ний өдөр  ард нийтийн санал асуулгыг явуулах юм байна. Учир нь хуулийн төсөлд энэ сарын 26-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулахыг тусгасан ажээ. 

Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулснаар ямар өөрчлөлт гарах вэ. Зарим томоохон өөрчлөлтүүдийг дор харууллаа. 

- Монгол улсын үндсэн хууль гэдэг нэрийг Монгол Улсын Эх Хууль гэж өөрчилнө 

- Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно

-Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар сонгохгүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн биш УИХ, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нар нууц санал хураалт явуулж сонгоно 

УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгоно 

- Засгийн газар Сангийн яам, Дотоод хэрэг, хуулт зүйн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуйн яам, Дэд бүтцийн яам гэсэн 9 яамтай болно 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн PDF файлыг эндээс үзнэ үү. 


  1. 202.70.36.* Concerned Citizen 2015-11-10 15:45
    Хуулийн төслийн PDF файлыг татаж авч болохгүй байна. Төслийг уншчихмаар байх юм.