Нийгэм
Сайн мэдээ: Хан-Уул дүүрэг өсвөр насны хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг клиниктэй боллоо

2015-11-10 01:44
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв “Өсвөр үе залууст ээлтэй клиник”-тэй боллоо. Тус клиниктэй болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээс гадна сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд өсвөр насныханд тулгараад байгаа асуудлыг хамтран зөвлөлдөж шийдвэрлэхэд нь тусалж ажиллах юм.
Тус төв нь залуус хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн дэвтэр шаардахгүй үйлчлэх аж
Үерхэл нөхөрлөлөөс үүдсэн бие махбодод гарсан өөрчлөлт, стресс, сэтгэл гутрал зэрэгт эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой бөгөөд үйлчлүүлэгчдийн эрхийг хүндэлж, нууцыг хадгалахын тулд нэр хаяггүй үйлчилгээг ч бас авч болох давуу талтай юм байна.