Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хэлэлцээрийн хуулийн төслүүд батлагдлаа
Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хэлэлцээрийн хуулийн төслүүд батлагдлаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”, “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийн хуулийн төслүүдийг УИХ-ын өнөөдрийн чуулганаар баталлаа. Зээлийн хэлэлцээрт “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн төсөлд Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын зээл авах бол,“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн төсөлд Азийн хөгжлийн банкнаас 50 сая ам долларын зээл авахаар тусгасан байна.
"Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр"-ийн зээлийг нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд очиж байгаа мөнгөний хэмжээг бууруулахгүй байх зорилготой бол “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт” нь ноос ноолууран үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн дэмжих, экспортыг дэмжих, малчдын ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэмжих зорилготойгоор авч байгаа юм.
Манай улс Азийн хөгжлийн банкнаас 1991 оноос хойш 1,6 тэрбум ам долларын зээл авсан
бөгөөд 2019-2030 он хүртэл зээлийг буцааж төлөх юм байна.
Өнөөдрийн чуулганаар дараах хуулийн төслүүдийг авч хэлэлцэнэ.
-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах" УИХ-ын тогтоолын төсөл
- Монгол улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Монгол улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууоийн төсөл
- Монгол улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд