Трэнд видео: Дэлхийн шилдэг их сургуулиудад сурч буй монгол залуус MBA хөтөлбөрийн талаар зөвлөж байна

АНУ болон Дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын MBA хөтөлбөрт хэрхэн элсэн суралцах вэ? Элсэлтийн материалаа бөглөхдөө юун дээр анхаарах, аль сургууль юугаараа давуу талтай, дадлага болон төгссөний дараах каръер боломжууд ямар байдаг вэ? гэх мэт олон асуултууд бидэнд тулгардаг. Энэ бүх асуултад хариулах зорилготой “Mongol MBA - Hangouts Series” цуврал ярилцлагыг University of Washington Foster School of Business-ийн оюутан В.Баярсайхан эхлүүлсэн байна.
Уг цувралын зорилго нь одоогоор уг сургуулиудад суралцаж буй болон төгссөн Монгол залуус өөрсдийн туршлагаасаа хуваалцаж MBA хийхийг бодож байгаа болон шийдээд бэлдэж байгаа залууст урам зориг өгч, мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэх юм. Тиймээс энэ удаагийн ярилцлагын эхний зочноороо The Fuqua School of Business-ийн монгол оюутан Алтангэрэлийн Чинзоригийг урьж оролцуулжээ.
-
50.159.94.*
Zochin
2015-11-10 17:04
...1 0 Хариулах