Нийгэм

Монголын энтрепренёруудын чуулган болно

Bolor Rose
2015-11-10 09:18

Монголын энтрепренёруудын чуулган энэ сарын 16-17-ий өдрүүдэд болно. Монгол Улсад энтрепренёршипийг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренёршипын таатай орчин-экосистемийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн энтрепренёрлэг сэтгэлгээ, урам зориг өгөх,  тухайн талбар дахь ололт, амжилтыг тэмдэглэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. Чуулганы хүрээнд дараах үйл ажиллагаануудыг  зохион байгуулна. 

- Их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах шинжлэх ухааны судалгааг арилжаанд оруулах судалгаа гүйцэтгэх, үр дүнгээ хөрөнгө оруулагчдад танилцуулах уралдаан 
-Хөгжлийн шийдэл ТББ-аас бизнес санааг төлөвлөх нь сургалт болно 
-Бизнес санааг хөрөнгө оруулагч нарт танилцуулах нь сургалт болно
-Монголын энтрепренёруудын нэгдсэн чуулганы нэгдсэн  хуралдаан 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/MongolianEntrepreneurshipSummit/