Улсын их хурал

Өнөөдрийн чуулганаар дараах хуулийн төслүүд батлагдлаа

Bolor Rose
2015-11-10 11:25

2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн  хуулиудаас дараах төслүүд өнөөдрийн УИХ-ын чуулганаар батлагдлаа. Доорх хуулийн төслүүд байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн учир  УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Хуулийн төслүүд батлагдсанаар ямар өөрчлөлт бий болохыг хуулийн төслийн хамт харуулав.  

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл 

- Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл- Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийн 70 хувийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ. 

-Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл- Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд ажлын албагүй болно. 

-Хөдөө аж ахуйн гаралтай, түүхий эдийн биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчяингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл- Биржийн зохицуулах зөвлөл нь ажлын албагүй болно. 

- Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл- Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ

-Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл- Прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат хэрэгжүүлнэ

-Тагнуулын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл- Тагнуулын байгууллагын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан  төсвийн хэмжээнээс бууруулан баталж болно. 

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл- Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болно.

-Сонгуулын автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

-Монгол улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслүүд тус тус УИХ-ын чуулганаар дэмжигдэж батлагдлаа.

Харин 2016 оны төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал авсан, дэмжигдээгүй, хууль санаачлагчид бууцаагдсан, мөн Засгийн газраас татаж авсан зэрэг шийдвэрүүд гарсан байна.

Засгийн газраас өргөн мэдүүлэн төсвийг танах дагалдах хуулийн төслүүдийн PDF файлыг энд хавсаргалаа.