Нийгэм

Морин хуурын чуулгын 'Шилдэг бүтээлийн дээжис' тоглолт болно

Bolor Rose
2015-11-11 01:22

Монголын Морин хуурын чуулгын 'Шилдэг бүтээлийн дээжис' тоглолт энэ сарын 27,28-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын концертын их танхимд 19:00 цагаас болно. Тоглолтыг морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүд хоёр үдшийн турш эгшиглэх юм байна. Тоглолтын бүх орлого “Хүн Бүр Сурах Эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэнд хандивлагдах ажээ. 

Тасалбарын үнэ партер: 20.000, белтаж: 15.000 төгрөг. Тасалбарыг Тусгаар тогтнолын ордны билетийн касс, ticket.mn хуудсаар худалдаалж байна.