Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ

М.Энхмаа
2015-11-11 02:41

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол болсон байна.

Уг ёслолын үеэр 

- Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

- БНХАУ-ын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидал

- Худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг

- Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр

- Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци хоорондын гэрээ

- Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

- Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

- Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын санамж бичиг

- Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар хоорондын хэлэлцээр

- Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банк хоорондын хэлэлцээр

зэрэг баримт бичигт гарын үсэг зуржээ.

 


  1. 203.91.118.* sdfgsdfg 2016-03-23 13:23
    gsdfg