Дэлхийд

Токиод сурч буй монгол залуусын Bright Mongolia өдөрлөг болно

Bolor Rose
2015-11-11 06:41

Токиод сурч буй монгол залуус хамтран  Bright Mongolia өдөрлөгийг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулна. Өдөрлөгт Японд ажиллаж, амьдарч байгаа монгол залуус оролцох бөгөөд  гадаадад  ажиллаж, суралцаж буй Монголчууд бид эх орныхоо нийгмийн сайн сайхны төлөө юуг хийж чадах вэ гэсэн уриан дор зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгийн хөтөлбөрт доорх зүйлүүд багтсан байна. Үүнд: 

- Bright Mongolia гэж юу? дэлгэрэнгүй танилцуулга
-Bright Mongolia Tokyo нэгдлийн 2015 онд хийсэн ажлуудын танилцуулга, дүгнэлт
- Цаашид хийгдэх ажлуудын төлөвлөгөө
-Оролцохоор ирсэн хүмүүсийн танилцуулга
- "Монголын нийгмийн сайн сайхны төлөө бид юуг хийж чадах вэ? " сэдэвт ярилцлага

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/914447331979021/