Нийгэм

Монголчууд жилд 100 гаруй тэрбумаар тамхи импортолдог

Bolor Rose
2015-11-11 09:40

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээс алийг нь импортоор хамгийн их оруулж ирдэг болоод хэр их мөнгө зарцуулдгийг гарган харуулахын тулд 2015 оны эхний 6 сар, 2014 оны эхний 6 сарын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гадаад худалдааны  статистик баримтыг сөхлөө. 

Статистикаас харахад 2015 оны эхний 6 сарын байдлаар янжуур тамхины импортод зарцуулдаг мөнгөн дүн дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд  өргөн хэрэглээний бараа бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэд дахин илүү байгаа нь харагдаж байна. Тодруулбал, 2015 оны эхний 6 сард 971.9 сая ширхэг буюу 50 тэрбум 435 сая төгрөгөөр тамхи импортолсон ирсэн байна. Харин  2014 оны эхний 6 сарын байдлаар 1036.9сая ширхэг тамхийг 52 тэрбум 181 сая 600 мянган төгрөгөөр импортолжээ. Жил бүрийн дундаж үзүүлэлтээс харахад Монголчууд жилд  дунджаар 100 гаруй тэрбум төгрөгөөр тамхи импортолдог байна.

Харин үүний дараагаар элчин чихрийн импортод зарцуулсан мөнгөн дүн эзэлж байгаа бөгөөд 2015 оны эхний 6 сарын байдлаар 20638 тонн элчин чихэр 19 тэрбум 889 сая 800 мянган төгрөгөөр импортолжээ. Тамхины импортод зарцуулдаг мөнгөний хэмжээ элсэн чихрээс 2 дахин их  үзүүлэлт гарч байна. Статистикийн дэлгэрэнгүйг доорх графикт харууллаа.