Нийгэм

Ард нийтийн санал асуулга явуулах 5.5 тэрбумыг юунд зарцуулах вэ?

Bolor Rose
2015-11-11 12:00

Монголчууд 20 хоногийн дотор санал өгөх гэж байна. Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд ард түмний дунд санал асуулга явуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан. Хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж энэ сарын 26-ний өдөр ард нийтээс санал авах юм.  Хуулийн төслийг УИХ-ын 76 гишүүний 42 гишүүн нь зөвшөөрч гарын үсэг зурсан.  Өөрөөр хэлбэл ард нийтээс санал асуулга авсан аваагүй Үндсэн хуульд өөрчлөлт орох нь тодорхой болсон гэсэн үг. 

Мөн хуулийн төсөлд ард нийтээс санал асуулга явуулахад 5.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл төсвийн зарцуулалтын ерөнхий задаргаанаас харвал төсвийн дийлэнх хувь буюу 3,4 тэрбум төгрөгийг Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 10.1.4-т зааснаар зарцуулна гэжээ. Энэ хуулийг нь сөхөн харвал УИХ-аас хурлаас тогтоосон бусад зардал гэсэн байх юм. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг яг юунд зарцуулах вэ гэдэг тодорхойгүй заалт.  Тэгвэл энэ мөнгө хэний халаасанд орох вэ? 

Доорх графикт ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах төсвийн зарцуулалтын мөнгөн дүнг харууллаа.