Нийгэм

Япон компаниудын технологи, бизнесийн нууцаас хуваалцах уулзалт болно

Bolor Rose
2015-11-13 01:24

“Сэрүүн бүсийн хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний технологи, бизнесийн боломжууд” сэдэвт  бизнес уулзалт энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Уулзалтыг Монгол-Японы Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг болон Япон улсын Хоккайдо мужийн Эдийн засгийн газраас хамтран зохион байгуулж байгаа аж. Уулзалтын үеэр  Хоккайда мужийн тэргүүлэх таван компани өөрсдийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж,технологи, бизнесийн нууцаасаа хуваалцана. Мөн  Монголд ажиллаж байгаа Япон компаниуд өөрсдийн барьсан хүнсний ногооны зоорь, дулааны алдагдал багатай орон сууц, бетон зуурмагийн үйлдвэрүүдийн бодит байдал, цаашид Монголын компаниудтай хамтран ажиллах чиглэлүүдээрээ санал солилцох юм.  Түүнчлэн Шанхай дахь салбар үйлдвэрээрээ дамжуулан Өвөр Монгол, Шинжаан цаашилбал Төв Азийн зах зээлд амжилттай ажиллаж буй хадлангийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани танилцуулгаа хийнэ. Уулзалтын төгсгөлд шөнийн хямд цахилгааныг ашиглах халаагуурын технологийг Хоккайдо муждаа амжилттай хэрэгжүүлсэн компани Монголын зах зээлд хамтран ажиллах саналаа танилцуулах ажээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: утас: 9907-3274, цахим шуудан: [email protected]