Уул уурхай

'Эрдэнэс Таван Толгой' : 33 сарын баталгаатай ажлын байр үүсгэлээ

trends.mn
2015-11-13 03:48

Эрдэнэс-Таван Толгой” ХК нь тус компанийн Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203 ажилтанд  “ТТJVCо” компанид шилжин ажиллах боломж олгоод байгаа билээ. Тэгвэл “Эрдэнэс-Таван Толгой” ХК тус компанийн ТУЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу  “ТТJVCo” талтай дахин ярилцсаны үр дүнд ажилчиддаа илүү  ашигтай шийдвэр гаргуулж, "ТТJVCo” нь ажилтнуудтай 33 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийхээр болжээ. Эдгээр ажилчид гэрээт олборлогчийн санал болгосон өмнөх ажлын байрны нөхцлийг дордуулахгүй, цалин мөнгийг нь бууруулахгүй байх нөхцөлтэй ажлын байранд  ажиллах юм.  

Мөн “Эрдэнэс Таван Толгой” ХК шилжсэн ажилчиддаа гэрээний хугацаа дууссанаас хойш ч ажлын байр олж өгөх талаар дэмжлэг үзүүлэх бодлого барьж байгаа аж. Энэхүү шийдвэрийн тухай тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн төлөөллөөс ажилчид болон Үйлдвэрчний Эвлэлийн гишүүдэд албан ёсоор мэдэгдлээ.