Нийгэм
Шилдэг бизнесменүүд 'Бизнес Update'-аар санал солилцоно

2015-11-16 08:24
Бизнесийн орчинд жил бүр уламжлал болгон “Business Update” нэртэй хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ жил тус хурлыг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Бизнесийн хөгжлийн хурдасгуур, шат ахиулж чадах Tool-үүд” сэдэвтэй энэ сарын 20-нд Тусгаар тогтнолын ордонд болох ажээ. Хуралд Монгол улсын тэргүүлэгч 10 байгууллага өөрсдийн амжилттай хэрэгжүүлсэн Case, ашигласан Tool-үүдийг сонирхолтой илтгэлээрээ дамжуулан хүргэж, шилдэг бизнесменүүд нэг дор цугларч бизнесийн хүрээнд санал солилцох юм.