З.Энхболд : Монгол улс Үндсэн хуулиа 20-25 жилдээ нэг өөрчилж ирсэн
МҮОНТ-ийн “Цаг үе” нэвтрүүлгээр сүүлийн үед парламентаар батлагдан гарсан хуулиуд болон гаргасан шийдвэрүүдийн тухай мөн нийгэм, эдийн засгийн амьдралтай холбоотой цаг үеийн асуудлаар эрх баригч намын дарга З.Энхболдтой ярилцсан байна. Түүний ярилцлагаас Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хэсгийг хүргэж байна.
-Та бид хоёрын ярилцах нэг гол сэдэв бол үндсэн хуулийн өөрчлөлт.
-Би өөрийн твитер хуудсаараа дамжуулан үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү, дэмжихгүй үгүй юу гэсэн санад асуулга явуулсан. Санал асуулгад 387 хүн оролцсноос 57% нь дэмжинэ, 43% нь дэмжихгүй гэсэн санал өгсөн.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН санаачилсан. Ирэх жил сонгууль болно гэлгүйгээр дахиад бид улс орноо болсон алхам хийж байгаа. Энэ үндсэн хуулийн өөрчлөлтөд дэмжлэг авах зүйл ч байна, авахгүй ч зүйл байна. АН-д бүгдийг нь үндсэн хуулийн өөрчлөлт болгон батлах эрх байхгүй. Яагаад гэхээр нийт гишүүдийн 3/4-ын, нийт ард нийтийн 2/3-ын саналаар энэ өөрчлөлтийг батална. Тэгэхээр АН хүссэн хүсээгүй бусад намууд, гишүүддээ энэ өөрчлөлтөө ойлгуулж дэмжиж өгөөч гэж гуйж байгаа. Аль алин дээр нь бусад намын оролцоо хэрэгтэй учраас хүчээр түрээд батлах ямар ч боломж байхгүй. Энэ олон өөрчлөлтөөс 57 гишүүний саналд нийцэх өөрчлөлт нь л үлдэнэ. Энд 20-оод өөрчлөлт бий. Үүнээс илүү саналыг ард түмэн гаргаж ирвэл оруулж болно. Энэ өөрчлөлтийг зүгээр нэг бодоод хийчихээгүй. Тиймээс энэ хүрээнд өөрчлөлтийг хийнэ. Жишээ нь хэн ч маргахгүй байгаа өөрчлөлт бол Ерөнхий сайд ЗГ-ын гишүүдээ мэдье, сумын засаг даргаа шууд сонгоё гэсэн заалтууд байна.
УИХ-ын 99 гишүүнийг 5 жилийн хугацаатай сонгохоор бөөн дарга нар гарч ирнэ гэсэн шүүмж яваад байгаа. Тэгэхээр 1992 онд хоёр сая Монголчуудыг 76 хүн төлөөлдөг байсан. Одоо бид 76 гурван саяыг төлөөлж байна. Ингэхээр төлөөллийн, нэг гишүүний эрх мэдэл нэмэгдээд байна. Үүнийг задалж төлөөлөх чадвараа сайжруулах гэж энэ өөрчлөлтийг хийж байгаа болохоос дарга нараа нэмэх гээгүй юм. 1992 оны хүн амтай харьцуулвал гишүүдийн тоо 120 болох ёстой
. Бид 99 байхад болно гэж үзэж байгаа.
Миний төлөөлөх хүний тоо нэмэгдэх тусам эрх мэдэл маань өсөөд л байгаа. Ийм учраас парламентын гишүүдийн тоо хорин хэдэн жилдээ нэг хянагдаж байхгүй бол болохгүй. УИХ-ын тамгийн газраас 99 гишүүн болвол жилд 5 тэрбум нэмэгдэх тооцоо гаргасан. Энэ мөнгөөр 5 км төмөр зам эсвэл 750 хүүхдийн нэг дунд сургууль барьж болно. Өөрөөр хэлбэл 4 жилдээ 20 км төмөр зам барьж болох төлөөсөөр ард түмэн төлөөллөө сайжруулж болно. Монгол улс Үндсэн хуулиа 20-25 жилдээ нэг өөрчилж ирсэн. Өнөөдрийн үндсэн хуулийн өөрчлөлтөөр 20 гаруй зүйлийг өөрчлөх гээд байгаа мэт боловч 3 үндсэн зүйлийг хөндөж байгаа. Энэ нь засаглалын 3 үндсэн багана болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн мөчир тэнцвэргүй байгаа юм.
Үндсэн хуулинд УИХ-ыг хамгийн супер байгууллага гээд биччихсэн. Энэ 3 байгууллагын тэнцвэр юугаар хангагддаг юм бэ гэхээр бие биентэйгээ блансалсан эрх мэдэлтэй байх ёстой. Манай үндсэн хуульд байгаа ерөнхийлөгч гэдэг аль мөчирт байх нь ойлгомжгүй нэг институт байна
. Тэр институт өөрөө 1992 оны үндсэн хуульд гүйцэтгэх засаглалын хүрээнд байж УИХ-аас сонгогддог байхаар орж ирсэн. Бүх ард түмнээс сонгогдохоор чанарын өөрчлөлт гарч ирээд байгаа. Манай улс хагас ерөнхийлөгчийн засаглалтай. Хэрвээ ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогдсон бол Америк шиг ерөнхийлөгч давхар ерөнхий сайдаа хийх ёстой
. Гэтэл тийм биш дахиад парламентаас сонгогддог ерөнхий сайдтай болчихоод будилуулаад байгаа учраас энэ бүх зүйлээ сонгодог эрх мэдэл нь зөв хуваарилагдсан үндсэн хууль болгож хувиргая. Тэгэхгүй бол хүндрэлүүд гараад байгаа 25 жилийн сургамжаараа энэ өөрчлөлтийг хийж байна. МАН цаг байхгүй гэж хэлж байна. Тэгвэл цаг нь хэзээ юм. Тэгж ярихын бол 1992 оны бүтэн үндсэн хуулийг 76 хоног хэлэлцэж баталсан. Яг хэлэлцсэн үндсэн хугацаа бол 60 хоног. Одоо бид 3 бүлэгт 20-оод зүйлийн өөрчлөлт хийх гэж байна. Түүн дотор нь жижиг сажиг юм зөндөө байгаа.
-Шүүмжлэл нөгөө талд байх шиг байна. Тоонд ч биш, доторх өөрчлөлтөд ч биш, цаг хугацаанд ч биш. Энэ парламентын нэр хүнд, үнэлэмж муу гэж. Энэ парламентаар л үүнийг хийлгэхгүй юм шүү гэсэн ?
-Бүх парламентын нэр хүнд, үнэлэмж муу байгаа. Дараагийнх ямар ч ялгаа байхгүй ш тээ. Бид нар өөрсдийгөө 5 жил сонгох гээгүй, биднийг сонгох сонгохгүйг ард түмэн л мэднэ. Ямар ч парламентын талаас илүү нь сонгогддоггүй. Тэгэхээр өөртөө зориулсан гэдэг нь худлаа байгаа юм.
-Амжихгүй бол юу болох уу ?
-Ахиад л засаглалын ойлгомжгүй хэлбэр үргэлжлээд явна. Засгийн газар нь байн байн унадаг, сайд нар нь Ерөнхий сайдынхаа үгэнд ордоггүй байдал үргэжилнэ
. Сумын засаг даргаа ард түмэн сонгож болохоор байтал иргэдийн хурлын 11-хэн хүний дохио зангаагаар явдаг засаг даргатай. Энэ мэтээр өнөөдрийн бүх асуудал үргэлжилнэ. Хэрвээ өнөөдөр засч болж байгаа бол үүнийг дахиад 4-8 жил үргэжлүүлэх ямар хэрэг байна. Засах гэж байгаа парламенттай нь биш доторх агуулгатай нь ярь л даа. Одоо Батбаяр гишүүнийг дооглоод 99 тэнгэр энэ тэр гээд байгаа. Асуудал 99 тэнгэртээ биш, хүн амын тоондоо харьцуулаад гарч ирсэн тоо
.
2008 оны сонгуулиас эхэлье. Энэ оны хавар нь УИХ-ын сонгууль, намар нь орон нутгийн сонгууль, 2009 оны зун нь ерөнхийлөгчийн сонгууль гээд сонгуульдаа бэлдсээр байгаад 2 жил ажил хийдэг. 2012 онд арай дээр. УИХ, нийслэл хоёроо цуг явуулчихсан. Намар нь аймаг сум, дүүргээ явуулсан. Тэгэхээр яагаад 5 жил, бүх сонгуулиа нэг өдөр явуулъя гээд байгаа вэ гэхээр улс төрждөг жилээ ганцхан жил болгоод үлдсэн 4 жилд нь ажлаа хийе
. Ерөнхийлөгчөө парламент, иргэдийн хурлын дундаас сонгодог Герман шиг болъё. Германы ерөнхийлөгч бол бэлэг тэмдгийн чанартай. Шагнал өгдөг, илүү дутуу юманд оролцдоггүй хүн байгаа.
-Та эрх барьж байгаа намын дарга. Сум орон нутагт нам хүчтэй байхын тулд сум, баг болгонд гишүүнтэй, намын үүр энэ тэр гээд байдаг?
-Сумын сонгуульд нам оролцохоо болино. АН, МАН хоёрын хувьд дэмий. Бид хүчтэй байхаа бодвол намаасаа нэр дэвшүүлээл ормоор байгаа юм. Ахиад бид намаа биш улс орноо бодож байгаа юм. Энэ хоёр нам сүлжээгүй жижиг намын түвшинд л очно гэсэн үг. Сумын насанд хүрсэн цөөхөн хүн 5 нам болж хуваагдаад сонгуульд орж яах юм бэ. Бүгд бие биенээ танина ш тээ. Аймаг, дүүрэг, нийслэл гээд бие биенийгээ танихгүй болоод ирэхээр улс төрийн нам оролцохгүй бол тэр нэр дэвшигчийг танихгүй. Харин сумын нэр дэвшигчийг хэний хүүхэд, хэзээ сургууль төгссөн, ямар ажил хийдэг вэ гэдгийг бүгд мэдлэг учраас итгэлтэй хүнээ сонгоно. Энд гарч байгаа ялгааг үндсэн хуулийн нэмэлтээр зөв талаар нь ашиглах гэж байна.
-За яахав ингээд зарчмын өөрчлөлтүүд ингээд явна. Маргаашнаас ТББХ-оор санал асуулга хэлэлцэгдээд явах байх. Ард нийтийн санал асуулга бол амжихаа больсон. Гол нь 51-тээ хүрч байгаа юу?
АН-тай холбоотой өдрүүд үргэлжлээд л байна. Хэзээ нэг цагт санал асуулга явж л таарна. Бид нар хугацаагаар шахаад байгаа юм байхгүй. Би МАН-ынханд хэлээд байгаа. Та нар юуг нь дэмжиж байгаа юм, танай манай хоёрын дэмжиж байгаа, Шударга ёс эвслийн дэмжиж байгаа, нийт ард түмнээс зайлшгүй хийгээрэй гэж ирсэн захиас дээр л тогтъё. Бид нар үүнийг бүгдийг нь батлах алба байхгүй. Энэ асуудал дээр маш уян хатан байгаа.
-1992 оны Үндсэн хууль 1-р сарын 13-нд батлагдаж байсан юм байна лээ ш тээ.
-11-р сарын 11-нд Улсын бага хурлын дарга өргөн бариад 1 сарын 13-нд батлагдсан. Тэгэхэд бид нарт хугацаа байсан л байгаа.
Түүний ярилцлагыг эндээс бүрэн эхээр нь үзэж болно.