Нийгэм

40 сая еврогийн төслөөр машины тос, тосолгооны үйлдвэртэй болно

Bolor Rose
2015-11-17 09:46

Германы “EDL” компанийн 40 сая еврогийн хөрөнгө оруулалтын төслөөр машины тос, тосолгооны материал үйлдвэрлэдэг үйлдвэртэй болно. Тодруулбал, “Сод Монгол Групп” ХХК-ийн охин компани болох “Интер Стандарт Нефть” компани Германы “EDL” компанитай тос, тосолгооны үйлдвэрийн хөрөнгө оруулалт, барилга, технологийн ажил гүйцэтгэх гэрээг Берлин хотноо байгууллаа. Ингэснээр автомашины тос, тосолгооны материалыг анх удаа дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм.

Төслийн хувьд ойролцоогоор гурван жил үргэлжлэх бөгөөд  Эл үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хүнд машин, механизмын дизель хөдөлгүүрийн тос, бензин хөдөлгүүрийн тос, автомат хурдны хайрцагны тос болон гидравлик системийн шингэн гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм байна.