Улсын их хурал

Намууд сонгуулийн хуулийг хэрхэн өөрчилсөн бэ?

М.Энхмаа
2015-11-17 11:46

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд, О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Эдгээр хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг гарган, нэгтгэн нэг хуулийн төсөл болгохоор тогтжээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүдийн боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тусад нь хэлэлцэх ёстой хэмээн үзсэн байна.

УИХ-д суудалтай намуудаас өргөн баригдсан сонгуулийн тухай төслүүдэд тусгагдсан гол зохицуулалтуудыг харьцуулан харууллаа.