Бусад

УДБЭТ-ынхан Солонгос улсад аялан тоглолт хийхээр мордлоо

Bolor Rose
2015-11-18 01:36

УДБЭТ-ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа, дуучдын хамт нийт 68 хүн Солонгос улсад аялан тоглолт хийхээр өнөөдөр мордлоо. Тэд Тежон хотод "Лучиа Ди Ламмермур" дуурийг 11 сарын 26-29нд, "Цөмөөхэй" балетыг 12-р сарын 2-3-нд  тоглоод, дараа нь гоцлол дуучдынхаа хамт 11 сарын 30-нд Пусан, 12-р сарын 4-нд Тежон, 12-р сарын 6-нд Сөүл хотод "Монголиан Гала" концертыг тоглох ажээ.