Х.Тэмүүжин : Үндсэн хуулийн цэц ерөөсөө цэц биш
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтууд Үндсэн хууль зөрчсөн талаар гаргасан 14-р дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэц уг дгнэлтдээ : " Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийгбайгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байна.
Энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулсан байна хэмээн үзлээ." гэсэн байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Х.Тэмүүжин ҮХЦ-ийн 14-р дүгнэлттэй холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Х.Тэмүүжин гишүүн : Цэцийн их сонин практикууд байгаа. Би цэцэд УИХ-ыг төлөөлж оролцсон бүх хуралдааныхаа протоколыг авъя гэсэн хүсэлт гаргахад маш сонирхолтой хариу өгсөн. Цэц өөрөө протокол болон тэмдэглэлийг гадагшаа гаргахгүй гэсэн дотоод журамтай юм байна лээ. Үндсэндээ тэнд шүүгч ийм үйлдэл хийсэн бол шүүгчийг албан тушаалаас нь зайлуулах хэмжээний маш сонин сонин үйлдлүүд байгаа байхгүй юу.
Уучлаарай би энэ хуулийг санаачлаагүй. Энэ бол 2008-2012 онд хийсэн Ерөнхийлөгчийн санаачилсан хууль.Гэтэл үүнийг Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа хийсэн гэсэн ойлголттой. Маш субъектив. Тэнд үндсэн хуулийн шүүх, үндсэн хуулийн манаач гэхээсээ илүүтэй зүгээр л хууль тогтоогч сууж байгаа
байхгүй юу. Би ингэж бодож байна гэдэг дүр зурагтай.
Би протоколуудаа бүүр яг бичвэрээр авч гаргаж юу гэж асууж, ямар байр суурь илэрхийлж байгаагаа харуулах гээд байгаа юм. Тэнд сүүлдээ бүүр хувь хүний хэрүүл яваад байгаа. Би бүүр дахин дахин хэлээд байгаа юм. “Уучлаарай та нарын шаардаж байгаа юм чинь бүүр буруу байна. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр явуулж байгаа тайлбар болон хуралдаанд ирээд амаараа тайлбарлаж байгаа тайлбарууд чинь үндэслэл болдог юм аа.” гээд. Тэгэхэд “ Үгүй, та нар тогтоол дээрээ үндэслэл бичээгүй байна.” гээд шийдвэрээ гаргачихаж байгаа юм. Тэгэхээр үндсэн хуулийн цэц ерөөсөө цэц биш байна. Бид нар хууль тогтоомжийн процессыг нь сайжруулахгүйгээр огт сонгогддоггүй 9 хүнд Үндсэн хуулийн эрх мэдлийг өгчихсөн юм байна
лээ. Дээр нь одоо энэ үндсэн хуулийн цэц чинь үндсэн хууль тогтоож эхэлнэ. Сайн хараарай, энэ дараагийн маргаан.
Монгол улсын хэмжээнд ганцхан байдаг давж заалдах шатны шүүх нь Улаанбаатар хотод захиргааны шүүх дээр байдаг. Үүнийг үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байж яагаад аймгаас аймаг руу, дүүргээс дүүрэг рүү очиж байгааг зөрчсөн гэж үзээд байгаа юм бэ гэхээр тайлбар байхгүй. Захиргааны дагнасан шүүх 2003 онд байгуулагдсан сүүлийн үеийн шүүх учраас зөвшөөрч байна гээд байгаа юм. Тэгэхээр 2011 онд байгуулагдсан эрүүгийн болон иргэний давж заалдах шүүхийг болохгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй зүйл.
Шүүх байгуулах тухай хуулийн талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.