Монгол улс АСЕМ-ын уулзалтад бэлтгэж визийн нөхцөлөө чангатгана
Монгол Улсын Гадаад хэргийн яам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 42 орны иргэдийг урьдын хэвээр нь визтэй зорчуулах болсон талаар мэдэгдлээ.
Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулагдах АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс визийн нөхцөл болон хилийн хяналтаа чангатгах шаардлагатай болоод байгаатай холбогдуулан доорх 42 орны иргэдийг 2014 оны 6 дугаар сараас эхлэн Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулж ирсэн нөхцлийг үргэлжлүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Дээд түвшний уулзалтын болон уулзалтад оролцохоор ирэх АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын аюулгүй байдлыг хангахын тулд дотоодын аюулгүй байдлын холбогдох зохицуулалтуудыг боловсронгуй болгохоос гадна, шаардлагатай гэж үзвэл гадаадын улсуудтай байгуулсан иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрүүдийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоох хүртэлх арга хэмжээг авч магадгүй
юм.