М.Зоригт : Монголын төмөр зам бол Ази-Европыг холбосон транзит тээврийн хамгийн дөт зам
Энэ сарын 16-аас 17-ны өдрүүдэд “Монголын төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” Хонкогд болж өндөрлөлөө. Энэхүү уулзалтад Монгол улсаас Зам, тээврийн сайд М.Зоригт, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцжээ. Чуулга уулзалтын үеэр Зам, тээврийн сайд М.Зоригт Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, мэдээлэл хийсэн байна.
Зам, тээврийн сайд М.Зоригт :
Манай яамныхан Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд баруун бүс нутагт Алтайн нурууны урдуур авто зам, төмөр замын сүлжээ барьж байгуулах, төвийн коридор болох одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг 30 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна
.
Мөн Зүүн бүс нутагт эдийн засгийн коридор байгуулах, ингэхийн тулд Бичигтийн боомтод худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ Бичигтийн боомтод “Монголд үйлдвэрлэв” нэртэй аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа
.
Монгол Улсын төмөр зам бол Ази-Европыг холбосон транзит тээврийн хамгийн дөт зам гэдэг утгаараа энэ салбарын асуудлыг зөвхөн Хятад улстай, эсвэл Орос улстай биш харин гурван тал гурвуулаа, цаашлаад бүс нутгийн хэмжээнд авч ярих ёстой.
Монгол Улс өөрийн агаарын орон зайгаар дамжин өнгөрдөг нислэгийг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн навигацийн үйлчилгээг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байна. 2017 он гэхэд ашиглалтад орох Олон улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн олон улсын нисэх буудал болгох, 22 чиглэлд нислэг үйлддэг байхуйцаар төлөвлөж байна. Цаашид Монгол Улс Агаарын тээврийн нэгдсэн компанитай болно.
Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд 2016 оны нэгдүгээр улиралд Монгол, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын гурван талт уулзалтыг зохион байгуулна
гэдгээ хэлжээ.
-
202.21.109.*
Зочин
2015-11-18 16:17
usee urguulaa yu daa.0 0 Хариулах