Нийгэм
Твиттер трэнд: #1000хүүхэд1000бэлэг
2015-11-19 02:27
Жиргээчдийн дунд #1000хүүхэд1000бэлэг аяныг эхлүүлсэн нь твиттер хуудаснаа трэнд болоод байна. Тус аяныг шинэ жилээр 1000 хүүхдийг баярлуулж 1000 бэлэг өгөх зорилготой зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн аяны хүрээнд “1000 хүүхэд 1000 бэлэг”ийг дэмжсэн хайку шүлэг зохион жиргэж, хамгийн олон RETWEET цуглуулсан 10 жиргээчийг шалгаруулах
аар болжээ.
Аяны хүрээнд "Грийн сити" ХХК-иас 1000ш GHANA шоколад бэлэглээд байгаа бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг #1000хүүхэд1000бэлэг-ийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлээрээ бэлэг барихаар болсон байна.
Аян 2015 оны 11 сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд та хүүхдүүд баярлуулах гэгээн үйлсэд гар бие оролцохыг хүсвэл тус аянд нэгдэх боломжтой ажээ.