Гадаад хэргийн яам байгууллагын дэргэдэх анхны цэцэрлэгийг байгуулжээ
Гадаад хэргийн яам дотоод нөөц бололцоогоо ашиглан 35-45 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн бүлэг нээжээ
. 16-р цэцэрлэгийн нэг бүлэг болж байгуулагдаж байгаа тус ангийн засварыг Гадаад хэргийн яамны засварчид хийснээс гадна цэцэрлэгийн бүлгийг хуучин ашиглаж байсан тавилгуудаараа тохижуулсан байна. Өчигдрөөс хүүхдүүдээ хүлээж авсан тус цэцэрлэгт ойр хавийнх нь хүүхдүүд ч хамрагдах боломжтой ажээ.
Нээлтийн үеэр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, “Бид тэргүүний цэцэрлэгийг түшиж үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас сайн цэцэрлэг болно гэдэгт итгэлтэй байна.” гэсэн байна.
Гадаад хэргийн яам байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах хүсэлт гаргасан анхны төрийн байгууллага болж байгаагаараа онцлог юм байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн боловсролын газар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулахыг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа дуулгажээ.