Антибиотик вирусын гаралтай ханиад, томууг эдгээдэггүй
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө мэдээлллийн төв”-өөс антибиотикийн зохистой хэрэглээний талаар дараах зөвлөгөөг хүргэжээ.
- Антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг бөгөөд вирусээр үүсгэгдсэн ханиад, томууг эдгээдэггүй
.
- Антибиотикийг хэрэглэхийн өмнө өөрт тохирохыг эмчээр тогтоолгож, заасан тунгаар, тогтоосон хугацаанд гүйцэд хэрэглэх ёстой.
- Эмчийн зааваргүйгээр, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасал үүсэх гол шалтгаан болдог. Дасалтай болсон бол тухайн антибиотик болон түүнтэй адил үйлчилгээтэй бусад антибиотик үйлчлэхгүй болох аюултай.
- Антибиотикийг халуурах болон бусад халдварын шинж арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийг дуустал хэрэглэх хэрэгтэй.
- Хэрэглэх заалтгүй өвчний үед антибиотик хэрэглэвэл өвчний оношлоход төвөгтэй болгож архагшуулдаг.
- Антибиотик нь өвчин үүсгэгч нян төдийгүй хүний биед байдаг ашигтай нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бусад төрлийн бичил биет үржих боломжийг бүрдүүлдэг.
- Антибиотикийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, харшлын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид мэдэгдэх хэрэгтэй.
- Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах, ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг.