Нийгэм

БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн 2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Bolor Rose
2015-11-19 08:53

БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн 2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа. 

Тэтгэлэг: Сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.

Суралцах хугацаа: Нэг жил/ хагас жил

Даатгал: Оюутнууд БНСУ-д ирэхээсээ өмнө даатгалд хамрагдсан байх ёстой. Хэрэв БНСУ-д даатгал хийлгэвэл дунджаар жилийн 150,000 вон болно. Үүнд ердийн эмчилгээ, эм, хагалгаа болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үнэ багтсан. Шүд болон гоо сайхны ажилбар хамаарахгүй.

Бүрдүүлэх материал:

-Өргөдлийн маягт (татах)

-Суралцах төлөвлөгөө (татах) Англи эсвэл Солонгос хэлээр

-Сургуулийн тодорхойлолт (Англи хэлээр)

-Дүнгийн хуулбар (Англи эсвэл Солонгос хэлээр)

-Дэмжсэн захиа буюу Recommendation letter (Англи эсвэл Солонгос хэлээр)

-Гадаад паспортын хуулбар

-Цагаан дэвсгэртэй 4 ширхэг зураг (3.5 cmx4.5 cm). Зурагны ард өөрийн нэрийг бичих

-Эрүүл мэндийн анкет бөглөх (татах)

Өргөдөл хүлээх авах сүүлийн хугацаа:  2015 оны 12 дугаар сарын 11

Хаяг: МИУС-ийн 1-р байр 219 тоот

Бүрдүүлсэн материалуудаа pdf файлаар [email protected]  хаягаар илгээнэ. 

Эх сурвалж: МУИС


  1. 103.26.193.* Зочин 2016-01-12 19:57
    одоо хүлээн авч байгаан болов уу мэдээлэлэ авах гэсэн ямар нэгэн хариу