Нийгэм

Сайн мэдээ: 800 хүүхэд суралцах боломжтой сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

Bolor Rose
2015-11-20 02:54

Бага ангийн 22 бүлгийн  800 хүүхэд суралцах боломжтой сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо. Тодруулбал, Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн нээлт өнөөдөр болох бөгөөд тус өргөтгөлийн байр ашиглалтад орсноор бага ангийн 22 бүлгийн 800 гаруй хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм байна. Сургуулийн өргөтгөлийн барилга нийслэлийн төсвөөр баригдаж байгаа бөгөөд энэ жил Сүхбаатар  дүүрэгт таван сургууль, цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орж байгаа ажээ.