Нийгэм

'Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн хандлага' лекц болно

Bolor Rose
2015-11-20 03:35

'Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн хандлага' нэртэй цуврал лекц  болно. Тодруулбал, Үндэсний судалгаа зөвлөгөөний төвөөс МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран эдийн засгийн өнөөгийн байдал болон ирээдүйн төлөвийг үнэлэх зорилготой улирал тутмын судалгааны үр дүнг цуврал лекцээр танилцуулдаг болжээ. Тиймээс энэ удаагийн лекцээ 'Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн хандлага' нэртэйгээр зохион байгуулахаар болсон байна. Илтгэлийг Эн-Ар-СИ-Си компанийн захирал, доктор Б.Алтанцэцэг тавих бөгөөд  илтгэлдээ:

-Эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлгээ

-Эдийн засгийн ойрын ирээдүйн төлөвлөгөө

-Нийт өрхүүдийн худалдан авалтын төлөвлөгөө

-Үнийн төвшин, валютын ханш, орон сууцны үнэ, зээлийн хүүгийн хүлээлт зэрэг сэдвийг хөндөн ярих ажээ. 

Хэзээ:  2015 оны 11 сарын 25 -ний 18:00 цагт

Хаана: МУИС-ын хичээлийн 5 байрны 605 тоот