Нийгэм

Хойд Америкт 'MADE IN MONGOLIA' үзэсгэлэнг зохион байгуулна

Bolor Rose
2015-11-20 03:59

Англофрейт компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой, АНУ дахь Монголын Экспортлогчдыг Дэмжих Ложистикийн төвийн нээлтэд зориулан тус компани Аж үйлдвэрийн яам, АНУ-ын Чикаго хот дахь Монгол Соёлын төв,Төр засгийн байгууллагуудтай хамтран нийт үндэсний үйлдвэрлэл үйлчилгээ  эрхлэгч байгууллагуудын хүрээнд “Хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болцгооё” уриатайгаар 2015 оны 11 сарын 20-28 ны өдрүүдэд 'MADE IN MONGOLIA' үзэсгэлэнг АНУ-ын Чикаго, Вашингтон ДС хотуудад зохион байгуулна

Үзэсгэлэнг  олон улсын чанар стандартад нийцсэн Монголын бараа бүтээгдэхүүнийг  Хойд Америкийн зах зээлд экспортлон гаргах, нийтэд таниулах экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, гадаадад ажиллаж,  амьдарч буй Монголчууддаа үндэснийхээ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бололцоогоор хангах зорилгоор зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд хөнгөн болон хүнсний үйлдвэрийн салбарын /ноос, ноолуур, арьсан эдлэл, бэлэг дурсгал гоёл чимэглэл, гар урлал, гоо сайхан, эрүүл ахуйн бүтээгдэхүүн гэх мэт/ үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд хувиараа бизнес эрхлэгчид  оролцох боломжтой аж. 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: эндээс