100 айлд шийдэл байсаар л байна
Энгийн л нэг амралтын өдөр цалингаас цааш хийсэн хэдэн төгрөгөө аваад эхнэртэйгээ Зуун айл орж ойр зуурын өвлийн дулаалга, бага зэргийн засварт шаардлагатай материал авахаар болов. Өглөө эрт, амралтын өдөр тулдаа түгжрээ санасныг бодвол арай л гайгүй байлаа. Ажлын өдрүүдэд бараг л өдрийн талыг 100 айлын түгжрээнд зарцуулдаг гэхэд хилсдэхгүй байх. Гудамж төслийн хүрээнд уулзварыг шинэчилж, замын дээгүүр гарцтай болгосон ч энэ хэсэгт түгжрэл буурах нөхцөл үнэндээ алга. Хэдий түгжрэл гайгүй байсан ч очоод зогсоол гэхээр зай үлдсэнгүй байлаа. Тэнд хорин машин зогсчих газар байна уу гэмээр гадна худалдаа нь замбараа алдсан байх юм.
УБЕГ, Үндэсний Дерматологийн нэгдсэн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гээд үйлчлүүлэгч олонтой газар нэг дор төвлөрсөн нь энэ хавийн түгжрэл, машины зогсоолын асуудлыг улам ч дордуулна.
Өлөв долив гэж зогсоол хайсаар арга мухардаж олны жишгээр бараг л явган хүний зам дээр машинаа парклачихав. Үнэндээ машин байтугай явган хүн ч энэ хавиар явахад бэрх. Ингээд авах зүйлийн жагсаалтаа бариад эрж сурч гарав. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй нэх л том газар. Хайсан хэдэн зүйлүүдээ олох гэж овоо мунгинав аа хөөрхий. Тэгээд энэ олон дундаас гайгүй чанартай дээр нь баталгаатайг нь авна гэдэг уут дүүрэн чулуун дундаас жинхэнэ эрдэнэ олох мэт. За тэгээд хайж хайж хамуутайг нь авчихгүйн тулд өдрийн талд нь тэр хавиар үзэж яваад яг тооцоогоо хийгээд авхаар болтол худалдагч агуулахаас авч ирнэ гээд гараад алга болов 20 орчим минут хүлээж байж нэг миний авах хэдийг олж ирэв. Агуулах нь нүүцэн байна уу гэж уурлангүй хэлтэл “манайх угаасаа хол байдын сүртэйшд яваад л ирж байхад гэж хээв нэг хариулах аж.
100 айл орж жаахан юм цуглуулаад ирэхдээ стрессдэж ядарсан амьтан гэртээ ирэв. Би нэг удаа явахдаа ингэж байхад байнга тийшээ явдаг хүмүүс яадаг бол доо гэж бодож тайвширч авлаа. Гэтэл тэнд амьдардаг хүмүүст ямар байгааг төсөөлөхөд ч эвгүй санагдаж байв. Тэр орчин, утаа, тоос, ил задгай бие зассан газрууд, явган хүн явахад ч бэрх болгосон ил задгай худалдаанууд арай л дэндүү юм.
Угнь “100 айл”-ын захыг нүүлгэнэ, хотоос гаргана гэж сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Хотын удирдлагууд Налайхыг барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн. Найлахын шинэ зам ашиглалтанд орсны дараагаар нүүлгэх ажил эрчимжих төлөвлөгөөтэй байгаа гэх.
За тэгээд засвараа эхлүүлчихсэн явж байтал засвар хийж байгаа хэд маань ийм ч юм алга тийм ч материал хэрэгтэй, энд авч ирсэннь дутаад байна гээд эхэллээ. Дахиад 100 айл руу яаж явандаа гэж яс хавтайж байтал засвар хийж байсан залуу тийшээ явах хэрэггүй гээд нэг газар зааж өглөө. Шинэ нээгдсэн, бүх материалууд байгаа, түгжрэх ч үгүй. Хүмүүс 100 айл руу биш саяхан нээгдсэн энэ худалдааны төврүү явдаг болсоншдээ гээд л магтаж өгөв. Би ч баярлаж тэднийх рүү явсан. Тэгээд тэднийхийг зорьж очиж харин дутуу хэдэн юмнуудаа асуудалгүй аваад ирэв. Тэднийхийг мэдэж байж харин засвараа гялс дуусгаж авсандаа.
Хотын соёл яригдаж, иргэд үйлчлүүлэгчид ч тохилог тав тухтай орчныг зорих болсон. Барилгын материалын худалдаанд ч ийм газар үгүйлэгдэж байсан. Харин нүдээ олсон гэмээр шинэ газар нээгдсэн нь хотын баруун хэсэг Гурвалжингийн гүүр даваад байрлах “Биг” худалдааны төв гэж би хэлмээр байна.
Тэднийд онцлох давуу талууд маш олон байгааг бүгдийг дурдах нь илүүц байх. Ганцхан жишээ татахад л эмнэлгээс ч илүү дотоод зохион байгуулалт тохижилттой санагдсан. Үүдээр нь ормогц бүтээгдэхүүний төрөл тус бүрийн лангуунд хөтлөсөн өнгө өнгийн шалтай. Мөн Бүгдийг “Биг”-ээс уриатай тэднийд бүх төрлийн барилгын материал, бас зарим нарийн наднин зүйлүүд олон байгаа харагдсан.
100 айл явсан энгийн л нэг жишээгээр хэлэх гэсэн гол санаа маань хотын баруун зүүн захад “Биг” шиг 2 худалдааны төв байхад бид 100 айлын толгойны өвчнөөс салхад маш ойрхон байгааг сануулах гэсэн юм. Газраар хөглөрч, ил задгай халуун хүйтэнд худалдаа хийдэг байсан Хархорин зах ч нэг сайхан жишиг. Нийслэл маань 100 айл гэх том толгойны өвчнөөс салах боломж, шийдэл бидэнд байсаар л байна.
-
202.9.41.*
Зочин
2015-11-24 12:42
100 ailiig tiish ni oruulah heregtei hamag hunii ajiliin tsagiig tugjeed baraad tegeed mash zamvaraagui niisleliin udirdlaguud asuudliig hurdan shiideechee tend ih goe tohilog yum bna hund tohitoi uilchilgee uzuulehiig bodooch uursduu ch gesen tohitoi gazar shan bishuu1 0 Хариулах
-
122.201.24.*
eniig bichsen nuhur uluv dolov gd odoo 100 ail deer yavj bgaa da arai hyamd yum gd neeh hudlaa big dr hun ochihgui bolohoor surtchilgaa yumuu haishaa negiigee muuldag surtchilgaa yavdagui gj meddegui yum bh da languu ni hyamd gd surtchilaad bhad hun ochi
2015-11-21 16:04
100 ail1 0 Хариулах
-
43.242.243.*
Зочин
2015-11-21 12:07
тийм шүү 100 айл явахад үнэхээр хүндрэлтэй бдаг0 1 Хариулах
-
59.153.115.*
Зочин
2015-11-21 09:56
Гурвалжингын гүүр ч гэсэн битүү түгжрэл шүү дээ биг бараа материал 100 айлынхаас үнэтэй тийм болохоор хүмүүс 100 айлруу тэмүүлдэг2 0 Хариулах
-
27.123.214.*
Зочин
2015-11-20 18:40
Хүмүүс бигрүү их явдаг болсон байлээ. Цэвэрхэн дулаахан. Ийм л үйлчилгээний газрууд хэрэгтэй байна2 2 Хариулах
-
27.123.214.*
100 айл явхад ямар байдгийг яг бичсэн байна.
2015-11-20 18:38
Zochin1 0 Хариулах
-
103.57.95.*
Зочин
2015-11-20 16:35
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах
-
122.201.22.*
Зочин
2015-11-20 14:58
neeree l tiimde busad gazar 10 davhart oruulaa l bolgotson bga heden baraag hotiihoo neg duuregeer ter ayaar ni taraagaad tugjirch bdg0 0 Хариулах