Нийгэм

“Хариуцлагатай бизнес” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

М.Энхмаа
2015-11-20 08:34

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газар “Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аяныг орон даяар өрнүүлж эхэлсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээрх аяныхаа хүрээнд МҮХАҮТ-тай хамтран энэ сарын 23-нд ”Хариуцлагатай бизнес” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь аюулгүй хүнс сонгон хэрэглэх мэдлэгийг дээшлүүлэх, хариуцлагатай бизнесийг дэмжих, зөвлөн туслах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой зохион байгуулагдаж байгаа ажээ

”Хариуцлагатай бизнес” үзэсгэлэн худалдааны үеэр бүх барааг агуулахын үнээр худалдахаас гадна цаг тутам азтай худалдан авагч шалгаруулах аж.