Нийгэм

Монголчууд гадаадад эмчлүүлэхэд жилд дунджаар 58 сая ам.доллар зарцуулдаг

Bolor Rose
2015-11-20 08:35

Монголчууд элэг шилжүүлэн суулгах, зүрхний мэс ажилбар, тархи мэдрэлийн хагалгаа гээд дотооддоо хийлгэх боломжгүй эмчилгээг гадаадын орнууд руу явж хийлгэдэг билээ. Монгол банкнаас гадаад эмчлүүлэхээр явдаг монголчууд жилд дунджаар 58 сая ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоог гаргажээ. Мөн судалгаанаас харахад 2011-2014 оны хооронд БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улс руу эмчилгээ хийлгэхээр манай улсаас 13.6 мянган иргэн зорьжээ. 

Дээрх улсуудаас Энэтхэг улсад хийлгэсэн хагалгаа хамгийн өндөр үнэтэй байдаг бол Таиландад хамгийн бага өртгөөр эмчлүүлдэг байна. Тодруулбал, энэ оны эхний долоон сард Энэтхэгт эмчлүүлсэн нэг иргэн дунджаар 22 мянган ам.долларын зардал гаргажээ.  Харин Тайландад нэг эмчлүүлэгч дунджаар 2800 гаруй ам.долларын зардал гаргадаг байна. Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар Тайланд улсын хамгийн том Бумрунгранд эмнэлэгт 2011 онд манай улсын 1254 иргэн эмчлүүлжээ. Харин БНСУ-ыг зорьж буй таван монгол иргэн тутмын нэг нь эмчилгээ хийлгэх зорилготой зорьдог аж. 

Одоо харин та бүхэндээ 2015 оны эхний 7 сарын байдлаар Монгол улсаас аль улс руу хэдэн иргэн эмчилгээ хийлгэхээр зорьсныг доорх графикт харууллаа. 

Эх сурвалж: bloombergtv


  1. 202.131.239.* Зочин 2015-11-23 09:26
    Статистик үнэн үү, Саяхан Анагаахын захирлын ярилцлага гарч байхад монголчууд гадаадад эмчлүүлэхээр жилд 50 мянган хүн 900 сая ам доллар зарцуулж байна гэж байсан юи
  2. 103.57.95.* Зочин 2015-11-20 16:41
    МУУ ШҮҮ