Итали улстай САЧИ даатгалын агентлагаар дамжуулан хамтран ажиллана
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын Епропын зарим орнуудад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Итали улсад айлчилсан байна. Түүний айлчлалын талаарх мэдээллийг хүргэлээ.
САНХҮҮЖИЛТИЙН ЦОГЦ СХЕМИЙГ БИЙ БОЛГОНО
Итали улсын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Карло Календо Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг хүрэлцэн ирсэнд талархаад Монгол Улсад ажлын айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа илэрхийлсэн байна. Уулзалтын эхэнд талууд хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа сайн байгаа боловч үүнээс илүү идэвхжүүлэн өргөтгөх боломж байгааг онцоллоо. Мөн Итали улс Монголоос түүхий эд материал түүний дотор арьс шир худалдан авах сонирхолтой байгаа
гаа илэрхийллээ.
Үүний дараа Итали улсын техник, тоног төхөөрөмжийг ашиглан монголын хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хамтан ажиллах талаар санал солилцжээ.
Ингэхийн тулд Италийн Засгийн газрын САЧИ даатгалын агентлагаар дамжуулан Монгол Улсын арьс ширний зах зээлийг судалж, үнэлгээ өгөх бөгөөд тоног төхөөрөмж нийлүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрийн шугамд зээл олгож, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх хоёр улсын мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн цогц санхүүжилтийн схемийг бий болгох талаар хамтран ажиллахаар тохиролцлсон байна. Цаашид энэхүү санхүүжилтийн схемийг ноос ноолуур, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхээр болсон аж.
Монгол Улсад 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Италийн тал аюулгүй байдлын талаар хамтран ажиллах тухай асуудлыг уулзалтын үеэр ярилцсан юм. Уулзалтаар зөвхөн түүхий эд нийлүүлэх бус олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэж, Италийн тал Монгол улсад нэмүү өртгийн сүлжээ бий болгоход хамтран ажиллахаар болжээ
.
САЧИ АГЕНТЛАГААР БАТАЛГАА ГАРГУУЛАН БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАНА
Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бүгд найрамдах Итали улсын Засгийн газрын даатгалын Сачи агентлагийн Олон улсын бизнесийн гүйцэтгэх захирал Майкел Рон тэргүүтэй албаны бусад хүмүүстэй уулзсан байна.
САЧИ даатгалын агентлаг нь Итали улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход дэмжлэг үзүүлэх зорилготой Засгийн газрын даатгалын агентлаг юм. Монгол Улсын Хөгжлийн банк САЧИ агентлагтай хамтран ажиллах талаар яриа хэлэлцээрүүдийг хийж эхэлжээ. САЧИ агентлаг Монгол Улсыг Ази тивд гарах хаалга гэж тодорхойлж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол улсынХөгжлийн банктай хамтран ажиллаж үйлчилгээ үзүүлэн зөвлөгөө өгөх сургалтын программыг хэрэгжүүлэх санал тавьсан байна
. Монгол Улс Италиас тоног төхөөрөмж авахаас гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бусад улс оронд экспортлоход хамтарч ажиллахыг санал болгов. Ирэх оны хоёрдугаар сард болох Засгийн газар хоорондын комиссын хурлаас өмнө хоёр талын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцохоор болжээ. Монгол улсын ЖДҮ-ийн төслүүдэд тоног төхөөрөмж худалдан авахад САЧИ даатгалаар баталгаа гаргуулан бага хүүтэй зээлд хамруулах талаар ярилцаж тохиролцов. САЧИ агентлагаас Монголын аж ахуй нэгжүүдэд төсөлд тавигдах шаардлагыг хангах талаар зөвлөгөө өгч хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК 18 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
“Монгол базальт” ХК Италийн “Гама Механик” компанитай эрдэс чулуун хөвөн барилгын дулаалгын материал үйлдвэрлэх, үйлдвэрийн шугам худалдан авах 18 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр таван талт уулзалт зохион байгуулсан юм. Тухайлбал, “Монгол базальт” ХХК-ийн тоног төхөөрөмж худалдан авах зээлийг “Интенсиа сан паоло” банк Италийн Засгийн газрын САЧИ агентлагийн баталгаагаар олгохоор талуудын хоорондын уулзалтыг хийж эхэлсэн байна. Мөн Монгол Улсын Хөгжлийн банк, Италийн САЧИ агентлагтай хамтран ажиллах талаар хэлэлцээр хийв. Монгол Улсын Аж үйлдвэрийн яам “Гамма Механика” болон “Монгол Базальт” хооронд байгуулсан гэрээг Монгол-Италийн аж үйлдвэр худалдааны салбарт цаашдын өргөн хүрээний хамтын хамтын ажиллагааны эхлэл хэмээн тэмдэглэжээ.