Нийгэм

Сайн мэдээ: Нурууны суултыг мэсгүйгээр эмчилдэг Япон технологийг нэвтрүүллээ

Bolor Rose
2015-11-23 02:53

Сүүлийн жилүүдэд олон цагаар хөдөлгөөнгүй сууснаас үүдэн нурууны суулт буюу мэдрэлийн ёзоор дарагдах өвчлөл ихсэх болсон билээ. Тиймээс нурууны суулттай хүмүүс өндөр төлбөртэй мэс хагалгаанд ордог. Тэгвэл нурууны суултыг манай улсад мэсгүйгээр эмчлэх боломжтой боллоо. Тодруулбал, нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл мэсгүйгээр эмчлэх дэвшилтэт технологи болох Япон улсын “Ultralign G2” төхөөрөмжийг Улаанбаатар Мед эмнэлэг Монголд нэвтрүүлжээ. 

Ультралайн аппарат нь мэдрэлийн эсийн түвшинд цахилгаан соронзон долгионоор үйлчилж, мэдрэлийн ёзоорыг сэргээх эмчилгээ хийдэг бөгөөд эмчилгээний курс хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг байна. 

Хүзүү, нурууны нугалмын бүтцийн өөрчлөлт, хазайлтаас үүдэлтэй янз бүрийн мэдрэлийн гаралтай өвчнийг намдаах, мэдрэлийн эсийн нөхөн сэргээлт гээд маш өргөн хэрэглээ бүхий, нөхөн сэргээх эмчилгээний аргачлалд хувьсал хийсэн энэхүү технологи АНУ, Япон, Европын зарим орнуудын анагаахын хэрэглээнд нэвтрээд байгаа ажээ. 

Эмнэлгийн хаяг болоод дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/ubmed.mn/


  1. 202.179.11.* Зочин 2015-11-24 10:10
    Hvnv bvrd tulgamdaj baiga asudalig shidsen heregte medeelel bna
  2. 27.123.214.* DEnhtuya 2015-11-24 08:15
    sain yumaa tegvel ch ene nyryynii ovchnoocoo angirah yumsan bayarlalaa byrhan mini yyniig oryylj hyymyyst olon hyn bayarlana daa