Засгийн газар

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны онцлох 50 ажил

М.Энхмаа
2015-11-23 03:17

Боловсрол соёл шинжлэх ухааны яам өөрийн цахим хуудсандаа сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн онцлох 50 ажлаа нэрлээд, санал асуулга явуулж байгаа ажээ. Эдгээр 50 ажлын жагсаалтыг доор харууллаа.

  1. Япон улсад 1000 инженер бэлтгэж эхэллээ.
  2. Багш нэг бүрийг зөөврийн компьтертэй болголоо.
  3. ЕБС-ийн 70% буюу 428 сургуулийг физик, химийн лабораторитой болголоо.
  4. АНУ-ын Массачусетсийн технологийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
  5. Бага боловсролын цөм хөтөлбөр /2014-2015/ - Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
  6. Шинээр 144 цэцэрлэгт барьснаар нэмж 14,775 хүүхэд хамрагдаж байна.
  7. СӨБ-ийн цөм хөтөлбөр /2015-2016/ - Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
  8. Их, дээд сургууль, коллежид элсэх босго оноог өндөрсгөлөө.
  9. “Авьяас” хөтөлбөр - 540,000 сурагчийн 110% нь авьяасаа нээн хөгжүүлж байна.
  10. АШУҮИС-ийн дэргэд 7 давхар номын сан байгууллаа.
  11.  “Ном” хөтөлбөр - Анги бүрийг номын сантай болголоо /325,172 ном/
  12. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих сургалтын орчныг бүрдүүллээ. /1000 морин хуур, 112 ухаалаг хөгжмийн самбар, 777 цэцэрлэгт ном, хэрэглэгдэхүүн, 21 аймагт 180 гэр цэцэрлэг, 27.600 тавилга/
  13. Суурь боловсролын цөм хөтөлбөр /2015-2016/ - Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
  14. Сурагчдын үдийн хоол, цайны мөнгийг 50 хувиар нэмэгдүүллээ.
  15. Шинээр 69 сургууль барьснаар нэмж 33480 хүүхэд хамрагдаж байна.
  16. Шинээр 30 дотуур байр, 32 спорт заал барилаа.
  17. Дээд боловсролын шинэчлэл - 817 мэргэжлийн чиглэлийг 180 хөтөлбөрт шилжүүллээ.
  18. Дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцвэл сургалтын зардлыг төр хариуцдаг боллоо.
  19. Монгол – Германы хамтарсан технологийн дээд сургууль байгууллаа.
  20. Монголд шилдэг инженер бэлтгэх Коосэн хөтөлбөрийн 3 сургууль байгууллаа.
  21. ЭЕШ-ийн өндөр оноотой элсэгч Багшийн сургуульд 70-100% тэтгэлэг авдаг боллоо. /3,000 оюутан/
  22. Их сургуулиуд дэлхийн жишигт хүрсэн сургалт, судалгааны лабораторитой боллоо. 
  23. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд дэлхийн жишигт хүрсэн лабораторитой боллоо.
  24. АШУҮИС-д дэлхийд 6 байдаг электон микроскоп суурилууллаа.
  25. АШУҮИС-ийн дэргэд эмнэлэг байгуулна.
  26. АШУҮИС-д оюутнуудад зориулсан шилэн дээвэртэй эко цогцолбор байгууллаа.
  27. Боловсролын салбар, хүн нэг бүрийн мэдээллийг нэгтгэсэн “Удирдлага, мэдээллийн нэгдсэн систем”-тэй боллоо.
  28. Нисэх загварын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа зохион явууллаа.
  29. Үндэсний тэтгэлгийг сурлагын голч дүн харгалзаж олгодог боллоо.
  30. Олон улсын багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна.
  31. Ерөнхий боловсролын 500 видео хичээл, 144 цахим лабораторийг сургалтанд нэвтрүүллээ.
  32. Их, дээд сургууль, коллежид элсэгчид заавал Монгол хэлний шалгалт өгч тэнцэж байж ЭЕШ-д ордог боллоо.
  33. Шилдэг залуу судлаачдад сайдын нэрэмжит грант олгодог боллоо.
  34. Шинжлэх ухааны шилдэг бүтээлд Засгийн Газраас 100 сая төгрөгийн шагнал олгодог боллоо.
  35. Түрэгийн үеийн соёлын өвийг хамгаалахад Турк улстай хамтран ажиллахаар боллоо.
  36. 20 жил тогтвортой хэрэгжих “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлууллаа.
  37. Их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөө батлагдлаа.
  38. “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт” батлагдлаа.
  39. Судалгаа, боловсруулалтын ажил гүйцэтгэх эрх зүйн орчин шинэчлэгдлээ.
  40. Шинжлэх ухааны байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийлээ.
  41. Судалгаа, боловсруулалтын ажил гүйцэтгэх эрх зүйн орчин шинэчлэгдлээ.
  42. Эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиудад гарааны компани байгуулагдаж эхэллээ.
  43. “Оюуны өмчийн журам”-ыг Засгийн Газрын хуралдаанаар батлууллаа.
  44. Монгол улс Европын цөмийн судалгааны байгууллага (церн)-тай хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж байна.
  45. Оросын холбооны улсын суурь судалгааны сантай хэлэлцээр байгуулав.
  46. Хятад-монголын молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори байгуулна.
  47. Урлаг соёлын түүхэн амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал гардуулдаг жишиг тогтоолоо.
  48. Хүүхдийн төв номын санг шинээр байгуулах ажил эхэллээ.
  49. Циркийн сургуулийг шинээр байгуулах ажил эхэллээ.
  50. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэлээ.

 БСШУЯ-аас явуулж буй санал асуулгад оролцохыг хүсвэл энэ хаягаар орно уу. 

 

 


  1. 43.242.243.* Зочин 2015-11-23 17:05
    Багш нэг бүрийг зөөврийн компьтертэй болголоо. хэзээ багш нартаа өгөх вэ. Өгч байна гээд нээлт хийснээс хойш сар болж байна. Одоо болтол өгөөгүй л байна шүү дээ. Яамнаас өгч байна гэсэн компьюерийн дотор талыг нь солиод гаднаа гяланцаг дотроо паланцаг юм өгчихөв өө.
  2. 59.153.115.* Зочин 2015-11-23 11:37
    mongolgerman bolon koosen surguuliin tosol sain, gehdee ed nariigaa demjihiin orond yopond 1000 injener? oilgohgui l logic bn, injeneriin bolovsroloo iluu huchtei gargaj tavih heregtei