Нийгэм

Асрамжийн газар болон хорих ангийн хүүхдүүдэд 1000 ном бэлэглэнэ

Bolor Rose
2015-11-24 02:03

“Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” асрамжийн төв болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хүүхдийн 411-р хорих ангиудад 1000 ном бэлэглэх аяныг эхлүүлжээ. Тодруулбал, Хүмүүнлэлгийн Ухааны их сургуулийн оюутны холбооны клубуудын нэгдсэн зөвлөлөөс "1000 ном" төсөл хөтөлбөрийг энэ сарын 16-аас 12 сарын 11 хүртэл зохион байгуулж байгаа ажээ. Төсөл хөтөлбөрийн хүрээнд хандивын ном цуглуулж байгаа бөгөөд 12 сарын 12-нд дээрх асрамжийн төв болон хорих ангийн хүүхдүүдэд лекц уншин, номоо бэлэглэх юм байна. Төсөл хөтөлбөрийг номын соёлыг түгээх, хүүхдүүдэд ном унших дадлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/496696340498634/