Нийгэм

Анагаахын салбарын шилдгүүдийн TEDMED-2015 чуулганыг орчуулан хүргэнэ

Bolor Rose
2015-11-24 05:10

TED гэдэг үгийг сонсоод таны санаанд хамгийн түрүүнд юу буудаг вэ? Бяцхан бамбарууш TED, алдарт дуучин Ted Taylor гээд хүн хүний санаанд янз бүрээр бууж болох юм. Харин өнөө үеийн хүмүүсийн ихэнх нь TED Conference-н талаар мэдэх байх. TED нь ирээдүйг сайхнаар төсөөлж, мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа  эрдэмтэд, судлаачид, эдийн засаг, улс төрч, шинийг бүтээгчид, сэтгэгчид өөрсдийн бүтээл, үзэл бодлоо бусдад түгээдэг нээлттэй индэр юм.  АНУ-ын Калифорни мужийн Палм Спрингс хотод зохион байгуулагдсан эрүүл мэндийн салбарын шилдгүүдийн TEDMED 2015 чуулганыг Тусгаар Тогтнолыг Ордонд 12 сарын 6-нд орчуулан хүргэхээр болсон байна. 

TEDMED нь анагаахын салбарын гайхалтай сэтгэгч, санаачлагч, бүтээгчдийг цуглуулан илүү эрүүл ирээдүйг бүтээхийг зорьсон үнэ цэнэ бүхий шинэ санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/901096359983673/