'Шинжлэх ухаан технологи инновацийн экосистем' ОУ-ын чуулган болно
"Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем" ОУ-ын чуулган энэ сарын 26-27-ий өдрүүдэд болно. Чуулганд шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем болон шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх талаар гадаад дотоодын бодлого гаргагчид, шинжээчид, судлаачдыг хамруулан шинжлэх ухаан, технологийн бүсийн бүтэц, зохион байгуулалт, менежмент болон улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор зохиож байгаа ажээ. Тус арга хэмжээг зохиосноор олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг Монгол Улсын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсын шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах боломжтой юм байна.
Чуулганд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын туршлагатай зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, энтерпренёрүүд, бодлого тодорхойлогчид, үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрдэмтэн, судлаачид, их сургуулийн багш нар, аж үйлдвэрийн салбарынхан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран оролцоно. Түүнчлэн чуулганы үеэр Японы Шинжлэх Ухаан Технологийн агентлагийн ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Масуо Айзава, Хок фирмийн дэд ерөнхийлөгч Билл Оделл, Оюү Каростеч компанийн үүсгэн байгуулагч Илкка Какко , SOQ комапнийн гүйцэтгэх захирал Гари Хо нар илтгэл тавих юм байна.
Чуулганы хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: http://stie.ecity.mn/