Биокомбинат үйлдвэрийн тоног төхөөрөмж 40-өөд жилийн настай
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төслийн талаарх мэдээлэл сонссон байна. Мөн Бүгд Найрамдах Унгар Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Био комбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төслийн талаарх холбогдох байгууллагын мэдээллийг сонсчээ.
Өнөөгийн байдлаар тус үйлдвэрт Монгол орны мал сүрэгт гардаг гоц халдварт ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зориулалттай вакцин, оношлуур, ийлдэс гэсэн гол 3 ангилалын 60 гаруй нэр төрлийн биобэлдмэл үйлдвэрлэж, улсын захиалгын дагуу орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудад нийлүүлж байгаа аж. Жилд дунджаар 120000-130000 литр шингэн, 18.0-25.0 сая тун хатаасан бэлдмэл үйлдвэрлэдэг
бөгөөд 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгүүдэд өөрийн тээврийн хэрэгслээр түгээдэг. Үйлдвэрлэл явуулахад шаардагдах дулаан, уур, усны хэрэгцээг үйлдвэр өөрөөсөө хангадаг. Жилийн борлуулалтын орлого сүүлийн 5 жилийн байдлаар жилд 2.8-5.0 тэрбум төгрөг байдаг аж.
Өнөөгийн Биокомбинат үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж нь одоогоос 40-өөд жилийн өмнөх үеийнх
бөгөөд тэр үеийнхээс бага зэрэг өөрчлөгдсөн технологиудаар үйлдвэрлэлээ явуулж байна. Иймээс цаашид одоогийн статусыг хэвээр хадгалж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үнийг чөлөөлөн зах зээлд өрсөлдөх боломжоор хангах, гадаад орон, олон улсын байгууллагын
байгаа ажээ.зээл, тусламжид хамруулах замаар барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх арга замуудыг эрэлхийх хэрэгтэй
Мөн Биокомбинатыг шинэчлэх хөрөнгө оруулалтын чиглэлээр Вирусийн гаралтай биобэлдмэл үйлдвэрлэлийн барилга, байгууламж шинээр барьж, шаардагдах техник, тоног төхөөрөмжөөр тоноглох, Лабораторийн шинэ барилга барих, Байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхлэх, найдвартай ажиллагааг хангах шаардлагад нийцүүлэн инженерийн байгууламж, гадна шугам хоолойг шинэчлэх, Хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.