Монгол улсын санаачилсан орон нутгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тогтоолыг баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол улсын санаачилсан "Орон нутгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай" тогтоол батлагджээ.
Өнгөрсөн 9-р сард батлагдсан НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах 5 дахь зорилт болон эмэгтэйчүүд ба хүн ам, хөгжлийн бусад томоохон хурал, чуулганы төгсгөлийн баримт бичигтэй уялдуулан "Орон нутгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай" байсан энэ тогтоолын нэр "Орон нутгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай" болон агуулга, хамрах хүрээний хувьд өргөжиж буй онцлогтой юм байна.
Түүнчлэн энэ удаагийн тогтоолд орон нутгийн эмэгтэйчүүдийн бүх бүлгийг улс төр, нийгэм-эдийн засгийн хувьд чадавхжуулах, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг болон дайн самуунд орон нутгийн эмэгтэйчүүд хамгийн ихээр өртөж байгааг анхаарах
, тэдний тухай статистик тоо баримтын чанар, олдоц, найдвартай байдлыг сайжруулах, орон нутгийн эмэгтэйчүүд, охидын онцлог хэрэгцээг тусгасан жендэрийн мэдрэмжтэй сургалтын тогтолцоо хөгжүүлэх
зэрэг олон шинэлэг асуудлыг тусгажээ.
Монгол Улсын санаачилсан "Орон нутгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай" тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн орнууд өргөнөөр дэмжиж, 105 орон хамтран зохиогчоор нэгдэн орлоо.