Тавантолгойн зүүн чиглэлийн төмөр замын асуудлаар Японы төлөөлөгчид хүрэлцэн иржээ
2015 оны 10 дугаар сарын 22-нд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төслийн асуудлаар японы талтай “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийг ажил хэрэг болгох, өөрөөр хэлбэл дээр дурдсан төслийн техник эдийн засгийн үндэслэлийг энэ ондоо багтаан хийж, улмаар 2016 оны хавар төмөр замын ажлыг эхлүүлэх зорилтын хүрээнд Японы ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол улсад ирээд байна
.
Төлөөлөгчид Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгуудын нутагт орших Шивээ-Овоо, Цагаан суварга, Оюу Толгой, Тавантолгой, Мушгай худаг зэрэг уул уурхайн орд газрууд болон шинэ төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байгаа ажээ.